Vol. 39 No. 3 (2024) Articles
By Rebekah Plueckhahn
In this article, I show how “effective cynicism” allows residents to decipher unequal power relations in Ulaanbaatar, Mongolia. Ethnographic analysis of the myriad ways residents hold onto dilapidated housing in a failed redevelopment scheme reveals how residents’ cynical reflections assist in their efforts to decipher and mobilize state authority. Residents undertake this while simultaneously negotiating the insidious decay of waste accumulated as a by-product of failed redevelopment processes. Throughout, I focus on the presence of waste and cynicism as phenomena that both foreclose and open possibilities. I argue that residents’ repurposing of cynicism as a diagnostic tool, rather than producing detachment, presents a reframing of Peter Sloterdijk’s (1987) discussions of cynical realism, where such realism holds generative potential. Considering the lived experience of urban decay through the three-pronged analytical framework of cynicism, power, and waste reveals subtle residential reconfigurations emerging within the materialities of for-profit redevelopment.
Монгол улсын Улаанбаатар хот дахь эрх мэдлийн тэгш бус харилцааг хотын оршин суугчид үр дүнтэй “хэрсүү ухаан”-аар (effective cynicism) хэрхэн тайлж, ойлгож байгааг энэхүү өгүүлэлд хэлэлцэх юм. Иргэд өөрсдийн хуучин орон гэрээ сүүлийн үед бүтэлгүйтэх болсон дахин төлөвлөлтийн үед хэрхэн хадгалж үлдэх гэж хичээж байгааг этнографийн үүднээс задлан шинжилж, улмаар өөрсдийнх нь хэрсүү ухаан төрийн эрх мэдлийг ойлгож, хөдөлгөхөд яаж тусалж байгааг илрүүлэн гаргав. Мөн үүний хажуугаар дахин төлөвлөлтөөс бий болж, муудан овоорч буй хог хаягдалыг иргэд хэлэлцэн тохирох шаардлагатай болж байна. Өгүүлэлийн турш хэрсүү ухаан, хог хаягдал гэх зүйл нь боломжийг нээж, хаадаг үзэгдэл гэж үзэв. Иргэд аливаа асуудлыг өөрөөсөө холдуулалгүйгээр бодитой хандахад энэхүү хэрсүү ухааныг ашиглаж байгаа нь Питер Слотердижкийн (1987) дэвшүүлсэн бүтээх чанар бүхий хэрсүү ухааны реализмын тухай ойлголтыг өөрчилж байна гэж би үзэж байна. Хот хуучиран доройтож байгааг хэрсүү ухаан, эрх мэдэл, хог хаягдал гэх гурвалын хүрээнд задлан шинжилж, ашгийн төлөөх дахин төлөвлөлт дэх материаллаг зүйлсийн нийгмийн нөлөөлөл дотор үүсэн бий болж буй иргэдийн үл ажиглагдам тохируулга өөрчлөлтийг илрүүлэн гаргав.
cynicism; waste; power; redevelopment; anticommons; Ulaanbaatar; хэрсүү ухаан; хог хаягдал; эрх мэдэл; дахин төлөвлөлт; нийтийн эсрэг; Улаанбаатар
Copyright (c) 2024 Rebekah Plueckhahn
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.